“Б.Занданшатар хэмнэлтийн горимд шилжье гэсэн. Иргэд хэмнэж байна, та нар өөрсдөө хэмнэ”
Аюулгүй байдлын төлөө ээжүүдийн холбоо НҮТББ-аас МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлсэн боловч хариу өгөхгүй учраас УИХ дахь эмэгтэй гишүүдэд дахин шаардлага хүргүүлж, хэвлэлийн хурал хийлээ.
Тэдний хэлж байгаагаар “Үр хүүхэд, хань ижлээ үлдээгээд нулимс дуслуулан харийн газарт боол хийхээр Монголчууд явж байна. Б.Занданшатар хэмнэлтийн горимд шилжье гэсэн. Ард иргэд хэмнэж байгаа. Та нар өөрсдөө хэмнэ” гэлээ.
Шаардлагад:
Эх орныхоо өнөөгийн нөхцөл байдлыг эх хүний зөн совин, мэдрэмжээрээ мэдэрч таныг зүрх сэтгэлээ чилээж байгаа гэдэгт гүнээ итгэж байна. Үнийн хөөрөгдөл, гадаад өр зээл нь МОНГОЛ улсын эдийн засгийн тусгаар тогтнолыг ганхуулж байна. Иймээс үнийн хөөрөгдлийг намжаах шат дараатай арга хэмжээ нэн яаралтай авч ажиллах санаачлагыг УИХ-ын гишүүн, “ЭЭЖ” та Монголын улсын ерөнхий сайдаас шаардана уу. Бид Монгол улсын ирээдүй болсон үр хүүхдүүдийнхээ төлөө үнийн хөөрөгдөлтийг бууруулах шаардлагыг ерөнхий сайдад хүргүүлээд 14 өдөр болсон. Энэ хугацаанд ард иргэдийн дунд Үнийн хөөрөгдөлт амьдралд яаж нөлөөлж байгааг нийгмийн бүхий л түвшний амьдралтай 15000 иргэдээс санал асуулгын тандалт хийхэд 100% үнийг хөөрөгдөлтийг буруушааж байна.
Сонгинохайрхан дүүргийн гэр хорооллын зорилтод бүлгийн айл өрхөөр ороход 0-5 насны хүүхдүүд хүнс, хоол тэжээлийн дутагдалд орох магадлал маш өндөр байгаа нь бидний судалгаанаас харагдлаа. Дээрх хүндрэлтэй асуудалд Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ Эх орон, ард түмэн, ирээдүй хойчийнхоо төлөө гэсэн сэтгэлгуйгээс улбаатай гэж ээжүүд бид нар үзэж байна.Засгийн газар, Монгол улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мах, гурил, сүү, бензиний үнийг тоггворжуулан тоггмол нэг үнэ дээр байлгах тал дээр арга хэмжээ авч шийдвэр эс гаргаваас одоогийн цалин тэтгэвэрээр энэ үнийн хөөрөгдөлд орсон бараа, бүтээгдэхүүн аваад амьдрал ахуйгаа зохицуулахад бэрх болж байна. Иймд Монголын эмэггэйчүүдийн төлөөлөл болж УИХ-д сууж байгаа хүнийхээ хувьд та ерөнхий сайдаас 2022 оны 03-р сарын 23-нд хүргүүлсэн бидний шаардлагыг шаардаж ажлын 3 хоногг шийдвэр гаргуулахад гун туслалцаа үзүүлнэ үү.
Шаардлага хүргүүлсэн: Аюулгүй байдлын төлөө ээжүүдийн холбоо НҮТББ