Эрүүл мэндийн сайд С.Энхболд УНТЭ-д ажиллаа
Өнөөдөр буюу 2022 оны 04-р сарын 5-нд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, ЭМС-ын зөвлөх О.Батбаяр, ЭМЯ-ны ЭТҮГ-ын дарга Ж.Нарангэрэл, ЭМЯ-ны Хөрөнгө оруулалтын газрын дарга Т.Хонгорзул нар УНТЭ-т ажиллав. Эрүүл мэндийн яамнаас 2021 болон 2022 онуудад УНТЭ-т 9.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Энэхүү хөрөнгө оруулалтаар УНТЭ-ийн Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах хэсэг, Дүрс оношилгооны төв, Эрүүл мэндийг дэмжих төв, ЦЭСЧШСТөв, Чих хамар хоолой болон мэдрэлийн мэс засал, NGS анализатор, Дурангийн хэсэг Энтероскоп, C-аrm зэрэг тасаг, нэгжүүдэд шинэ багаж, тоног төхөөрөмж, шинэ технологиудыг нэвтрүүлж байна. Гадны улсад өндөр өртөгтэй хийгдэх хагалгааг бид эх орондоо хийлгэх боломж нөхцөл бүрдэж байна.
Үүнд:
- Алло цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээ нь цусны цочмог болон архаг хавдар, дархлааны эмгэг, бусад хавдрын бус цусны эмгэгүүдийн үед хийгддэг эмчилгээний арга юм. Тус хэсэгт 2012 оноос хойш засвар үйлчилгээ хийгдээгүй. Үүдэл эс шилжүүлэн суулгах хэсэгт их засвар хийжээ. Мөн үүдэл эс шилжүүлэн суулгах орны тоог нэмж, үйлчлүүлэгчийн тав тухтай байдлыг ханган, хими эмчилгээ болон үүдэл эс шилжүүлэн суулгасны дараах халдварын хүндрэлийг бууруулан, эмчилгээний үр дүнг сайжруулж, антибиотикийн хэрэглээг бууруулан, эдгэрлийг түргэсгэж, ор хоног, эдийн засгийн зардлыг бууруулах давуу талтай ажлууд хийгдлээ.
- Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах хэсэг, Дүрс оношилгооны төв, Эрүүл мэндийг дэмжих төв, ЦЭСЧШСТөв, Чих хамар хоолой болон мэдрэлийн мэс засал, NGS анализатор, Дурангийн хэсэг Энтероскоп, C-аrm Цусны цочмог болон архаг хавдар, хавдрын бус эмгэгтэй эмчлүүлэгчийн үндсэн эмчилгээ нь өндөр тунгийн хими, бай эмчилгээ, дархлаа дарангуйлах эмчилгээ бөгөөд энэ эмчилгээний үед цусны эсүүд унаж, хүнд хэлбэрийн дархлаа дутмагшилд ордог. Энэхүү хэсэг ашиглалтад орсноор өндөр тунгийн хими эмчилгээ, ауто үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг илүү олон эмчлүүлэгчид аюулгүй, эрсдэл багатай, цогцоор нь хийх боломжийг олгож байна.
- ХБНГУ-ын Brainlab брендийн толгойн Neuro and ENT navigation system-ийг УНТЭ-ийн ЧХХСМЗТ-т 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдрөөс ашиглаж эхэлсэн. Энэхүү navigation system-ийг мэдрэл болон чих хамар хоолойн мэс заслын хавсарсан мөн хүндрэлтэй тохиолдлуудад хамрын дурангийн хүрцээр хийгдэх тохиолдолд ашигладаг. Дэлхий нийтэд хамрын хүрцээр орох гавлын суурийн мэс заслын үед маш түгээмэл ашигладаг алтан стандарт бүхий мэс заслын үед ашиглагдах сүүлийн үеийн шинэ технологи юм.
- Navigation system нь тухайн өвчтөний толгойн CT эсвэл MRI шинжилгээний дүрст мэдээлэл болон мэс заслын талбай дээр зориудаар үүсгэсэн соронзон орон бүхий талбай хоорондын харилцан үйлчлэл дунд үүссэн байршлын мэдээлэл дээр үндэслэж тухайн мэс заслын багаж хэрэгсэл яг мэс засал хийгдэж байгаа толгойн хэсгийн яг хаана явж байгааг толгойн CT болон MRI дүрслэл дээр нарийн зааж өгснөөр нэн ялангуяа амин чухал бүрдлүүдийг хамарсан хавдар, хавдар төст үүсгэвэр, өвөрмөц үрэвсэл, гажиг, дефектийн үед мэс заслын үеийн ноцтой хүндрэл гарах эрсдлийг бууруулж, эзэлхүүнт өөрчлөлт бүхий хэсгийг бүрэн авах, гажиг дефектийг зөв олох зэрэг давуу байдлыг олгож өгдгөөрөө давуу талтай юм.
- УНТЭ-т энэхүү navigation system ийг ашиглаж гүйцэтгэсэн нийт 10 гаруй мэс заслыг хийж гүйцэтгээд байна. Үүний дунд 2022 оны 3 дугаар сарын 16нд хамрын хөндий хүрцээр хийсэн өнчин тархины хавдрын мэс заслын тохиолдлыг энэхүү navigation system ийг ашиглаж гүйцэтгэснээр мэс заслын үеийн болон дараах ноцтой хүндрэл үүсгэлгүйгээр амжилттай авсан. Үүний дүнд гавлын суурийн хүнд мэс заслын дараах өвчтөний амьдралын чанар хурдан сайжирч эмнэлэгт хэвтэх ор хоног төдий чинээ багасч байна. Иймээс АНУ, БНСУ, Япон, Тайвань, Европын холбооны улсад хамгийн багадаа 30000 USD ийн өртөгтэй хийгддэг мэс заслыг МУ-д хамрын дурангийн хүрцээр гавлын суурийн мэс заслын тусламж үйлчилгээг монгол улсад хийгдэх бүрэн боломжтой болж байгаа юм.
- УНТЭ-ийн Мэдрэлийн мэс заслын салбарт анх удаа нурууны дурангийн мэс заслын иж бүрэн цамхаг хэрэглээнд нэвтэрч байна. Багана нурууны бүтцүүдийн өөрчлөлтийн улмаас нугас болон мэдрэлийн дарагдал бүхий эмчлүүлэгчдэд бага хүрцийн мэс засал хийх бүрэн боломжтой болсон. Бага хүрцийн дурангийн мэс засал хийснээр ор хоног бага, мэс заслын дараах өвдөлт бага, хөдөлмөрийн чадвар алдах хугацаа бага, хөдөлмөрийн чадвар сэргэх хугацаа богино, эмчлүүлэгчийн сэтгэл ханамж өндөр байх зэрэг давуу талуудтай.
- Манай улсын хүн амын дунд хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэг өвчлөлийн байдлаар 2-рт, нас баралтаараа 4-рт ордог ч нарийн гэдэсний эмгэгийн талаарх статистик мэдээлэл хомс, нарийн гэдсийг дурандах (энтероскопи) оношилгооны арга Монгол улсад нэвтрээгүй байсан бөгөөд анх удаа нэвтрүүлж байна. УНТЭ-ийн ГЭТ хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэг, дурангийн оношилгоо, эмчилгээний чиглэлээр улсын хэмжээнд тэргүүлэн ажиллах үүрэг хүлээснийхээ хувьд Olympus брендийн Evis exera-III загварын нарийн гэдэсний дурангийн оношилгоо, эмчилгээний технологийг Монгол улсад анх нэвтрүүлж байна.
- ERCP нь цөсний сувгийн чулуунаас шалтгаалсан нойр булчирхайн үрэвслийн үед хийгддэг шинжилгээ, эмчилгээний арга юм. ERCP ажилбарын үед рентген харалт шаарддаг тул дурангийн аппаратаас гадна рентген аппарат ашигладаг. Уг төвд рентген аппаратгүй улмаас хагалгааны өрөөнд ERCP ажилбар хийгддэг байсан, үндсэн хагалгааны цагийг дуусахыг хүлээх, яаралтай үед цаг алдах зэрэг хүндрэлүүд байсан бол энэхүү C-arm аппараттай болсноор дурангийн хэсэгтээ, олон эмч нарын оролцоотой хийх боломж бүрдэж байна.
Г.ОЮУНТУЯА