Баян-Өлгий аймаг тусгаар тогтнох уу

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт айлчлах үеэр Х.УИХ-ын гишүүн Бадельхан аймгийнхаа бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн тухай ярихдаа “Манай улс” хэмээн онцолсон нь анхаарлын төвд оров. Цор ганц энэ жишээ бус олон кейс дээр Баян-Өлгий аймгийн казак иргэд цөөхөн монгол иргэдээ ялгаварлах, гэмт хэргийн хохирогч болсон ч хэрэг шийдвэрлэлтийг нууцлаг басхүү хууль бусаар шийдвэрлэх зүйлс байна уу гэх хардлагыг төрүүлээд байна. Саяхан тус аймагт болсон жигшүүрт хэрэг ч энэ үйл явдлыг эрхгүй сануулна. Тус аймагт аж төрдөг цөөн монгол иргэдийн нэг болох 18 настай монгол охин бусдын гарт зэрэмдэглэгдэн нас барсан ч, хэрэг шийдвэрлэлт нь шударга бус байгаа тухай талийгаач охины ээж, эгч нар нь хэвлэлд ярьж буй.

Баян-Өлгий аймаг бол Монгол улсын доторх засаг захиргааны нэгж. Энэ бол бодит байдал. Хүүхэд багачуул сургуулиа төгсөөд олонх нь Монголдоо ажиллаж амьдарна. Аймагтаа л насан турш суухгүй нь мэдээж. Монгол хэлний хэрэгцээ үүснэ, мэдэц шаардлагатай болно. Гэтэл хүүхэд багачуул нь монголоор ганц өгүүлбэр зөв хэлж бичиж мэдэхгүй байх нь үндэстний эмгэнэл.

Ард иргэд нь казак ёс, соёлыг дотроо дэлгэрүүлж, сургууль нь хүртэл монгол эх хэлийг мартуулж байна. Баян-Өлгий аймгаар ороход л худалдаа үйлчилгээний хаяг шошго нь казах хэл дээр бичиглэж, төрийн байгууллагын бүхий л дарга, удирдлагуудаар казак хүмүүс томилогдсоор буй нь даанч харамсалтай. Баян-Өлгийд төрсөн хүүхдүүд эх хэлээ хүртэл мартаж, казакаар хэлд орж байна. Цөөн монгол хүүхдүүд, иргэд ядруу амьдарч, нийгмийн халамж үйлчилгээнээс хүртэл холдсон нь тус аймагт хараа хяналт, монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах цаг ирснийг харуулна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *