Монгол бадарчин Амай буюу Ж.Золбаярыг хар тамхины хэргээр шалгаж байна

Монгол бадарчин Амай буюу Ж.Золбаяр хар тамхи хэрэглэсэн нь урьдчилсан байдлаар тогтоогджээ. Тодруулбал, гуравдугаар сарын 24-ний өдөр цагдаагийн байгууллагад “Чингэлтэй дүүргийн нисдэг машины урд байрлах байранд иргэн З нь хар тамхи хэрэглээд байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад Ж.Золбаяр нь сэтгэцэд нөлөөт бодис болох өвс /мариухан/-ийг хууль бусаар олж авсан, хадгалсан болох нь тогтоогдсон байна.
Мөн тухайн иргэний биологийн дээжэд тавьсан сорилоор дээрх мансууруулах төрлийн бодисыг хэрэглэсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон тул нарийвчилсан шинжилгээ хийлгэхээр шинжээч томилуулан холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *