Хүний уушгинаас анхны удаа микропластик илэрчээ

Эрдэмтэд хуванцар эд зүйлсийн замбараагүй хэрэглээний улмаас маш жижиг хэмжээтэй пластикийн бохирдол дэлхий даяар тархсан гэж үзэж байгаа юм. Хүний уушгинаас микропластик анхны удаагаа илэрсэн нь үүнийг батлах нэг жишээ болжээ.

Эрдэмтэд хагалгаанд орж буй 13 хүнээс сорьц авж судлахад 11 хүний уушгинд микропластик  илэрсэн байна. Тэдний уушгинаас гялгар уут хийхэд ашигладаг полипропилен, хуванцар савны найрлагад ордог ПЕТ-ийн микропластикууд хамгийн түгээмэл илэрчээ. Өнгөрсөн гуравдугаар сард хүний цуснаас анхны удаагаа микропластик илрүүлсэн. Одоогийн байдлаар эдгээр бодисын хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө тодорхойгүй байгаа юм. Гэвч эрдэмтэд лабораторид явуулсан судалгаагаар микропластикууд хүний эсэд гэмтэл учруулдаг гэдгийг илрүүлсэн байна.

Эх сурвалж: The Guardian

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *