АНУ В.Путины охидын эсрэг хориг тавьжээ
Лхагва гарагт (2022.04.06) АНУ, ОХУ-д шинэ хориг тавьж буйгаа мэдэгдсэн. Үүнд Владимир Путины хоёр охины эсрэг арга хэмжээ авах төлөвлөгөө багтсан байна. ОХУ-ын Ерөнхийлөгчийн хоёр охиныг Катерина Тихонова, Мария Путина гэдэг бөгөөд олон нийтийн газар нэг их харагддаггүй аж.
АНУ-ын нэгэн захиргааны албан тушаалтан “Путин ихэнх хөрөнгөө гэр бүлийнхээ гишүүдийн нэр дээр хадгалдаг гэж үзсэн тул бид энэхүү шийдвэрийг гаргасан” хэмээжээ. Мөн Катерина Тихонова, Мария Путина нараас гадна ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын эхнэр, охид, ОХУ-ын Ерөнхийлөгч асан Дмитрий Медведев, Ерөнхий сайд Михаил Мишустин нарт чиглэсэн хориг хэрэгжүүлэхээ Цагаан Ордон мэдэгдсэн байна.
Эх сурвалж: CNBC
Б.БУЯНДОРЖ