Их Британид 392 сая ам.долларын үнэ бүхий хар тамхи илрүүлжээ

Их Британийн Саутхэмптон тосгоны боомтод Колумби улсаас орж ирсэн бананаас 392 сая ам.долларын үнэ хүрэх кокаин илрүүлсэн байна. Тус улсын хилийн цэрэг болон Үндэсний гэмт хэрэгтэй тэмцэх агентлаг нар хамтарсан үйл ажиллагаа явуулж 3.7 тонн жинтэй кокаины гидрохлорид хураан авчээ. Албаны хүний мэдээлснээр тэрхүү бодисыг ашиглан кокаин хийдэг аж.

 

Тус улсын Дотоод хэргийн сайд Прити Пател “Энэхүү явдал 2015 оноос хойш болсон хамгийн их хэмжээний кокаин илрүүлсэн үйл ажиллагаа боллоо” хэмээжээ. Тэрбээр нэмж хэлэхдээ “Энэ бол манай улсад хууль бус хар тамхи оруулж ирэх гэсэн хүн болгонд өгч буй анхааруулга” гэсэн байна.

Эх сурвалж: Daily Mail

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *