ҮЙЛ ЯВДАЛ : УДШүүхэд Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгүүлэх хүсэлтийг хүргүүлнэ

Дөрөвдүгээр сарын 13-нд болох үйл явдлын тойм:

9.00 цагт “Корпорейт хотел энд Конвейшн центр”-т “Атрын IV аян – Эх орны эрүүл хүнс” уриатай “Хүнсний хангамж, аюулгүй байдал- Газар тариалан” үндэсний чуулган болно.

9.00 цагт “Новотел” зочид буудалд “Газар хөдлөлтийн гамшгийн үеийн харилцаа холбооны бэлэн байдал” сургалт болно.

10.00 цагт НМХГ-т мэргэжлийн хяналтын байгууллагаас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлнэ. Утас: 99176798

10.00 цагт “Баянхошуу-Бизнес инкубатор төв”-д “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн гүйцэтгэгч нар төрийн болон олон улсын байгууллага, хөдөлмөр зуучлалын байгууллагуудад “АЖИЛД ЗУУЧЛАХ НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” зохион байгуулана. Утас: 99059233

10.30 цагт “Баянгол” зочид буудалд аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг жуулчны үйлчилгээний байгууллагууд, тур операторуудын туршлага солилцох “Аялал жуулчлал-Бизнес хэлцэл” уулзалт болно.

11.00 цагт Монголын театрын музейд зураач Б.Хосбаярын “Түмний хайртай дүрүүд миний сэтгэлийн өнгөөр” уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт болно.

11.40 цагт Улсын дээд шүүхэд Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгүүлэх хүсэлтийг хүргүүлнэ.

14.00 цагт МҮХАҮТ-д Монгол- Британийн бизнес форум болно.

17.00 цагт УДБЭТ-т Ардын жүжигчин Т.Цолмонгийн “Эгшиглэн төгөлдөр” тоглолт болно.

Төрийн ордонд

10.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

10.30 цагт “Их засаг” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.

11.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

12.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Нутгийн удирдлагын дэд хороо хуралдана.

15.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо хуралдана.

15.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *