Байшин шатсаны улмаас гэрийн эзэн гэмтэж, эмнэлэгт хүргэгджээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 23:26 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчид 16.5 км замыг туулан 23:49 цагт очиход иргэн Ц-гийн 9х10 метрийн хэмжээтэй хоёр давхар мансардтай байшингийн дээвэр, 6х5 метрийн хэмжээтэй үүдний амбаар, 3х4 метрийн хэмжээтэй гараашийн дээвэр тус тус шатаж байсныг 50 минут ажиллаж унтраажээ.

Тус гал түймэрт иргэн 42 настай эмэгтэй Д баруун хөлний шилбэний хэсэг зүсэгдсэн байсныг НЯТТ-ийн эмчид хүлээлгэн өгсөн.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *