Д.Сүндий, Д.Баттөгс, Г.Даваажав, Т.Батсайхан нарт холбогдох хэргийг лхагва гаригт хэлэлцэнэ
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 668 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 129 дүгээр магадлалтай, Д.Сүндий, Д.Баттөгс, Г.Даваажав, Т.Батсайхан нарт холбогдох хэргийг 6 хавтас шүүгдэгч Г.Даваажавын өмгөөлөгч Н.Цэцэгмаа, шүүгдэгч Т.Батсайханы өмгөөлөгч Х.Мөнгөнсүх, Б.Бат-Ерөөлт, Д.Батбаяр, П.Одонтунгалаг нарын гаргасан гомдол болон прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцэнэ. /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4, 21.2 дугаар зүйлийн 2, 22.5 дугаар зүйлийн 2, 17.3 дугаар зүйлийн 1/