Амьтны хүрээлэнгийн горилл гар утсанд донтжээ

Чикаго хотын Линкольн амьтны хүрээлэнгийн 16 настай Амарге гэх горилл ухаалаг утсанд донтсон байна. Одоо үед өсвөр насны хүүхдүүд утсанд донтох нь хэвийн үзэгдэл болсон гэх яриаг та их сонсож л байсан байх. Харин өсвөр насны горилл ухаалаг утсанд донтжээ гэвэл хэн ч гайхширна.

Амаре горилл амьтны хүрээлэнг үзэж буй хүмүүсийн утсанд донтжээ. Хүмүүс түүнд утаснаасаа зураг, бичлэг үзүүлэх болсон бөгөөд Амаре үүнд нь донтож түүнтэй хамт байдаг горилл ардаас нь үсэрч орж ирэхийг анзаараагүй байна.

Meet the selfie-loving gorilla who obsesses over zoo visitors' smartphones  - CBS News

 

 

Тус хүрээлэнд мичний зан авирыг судалдаг Стивен Росс хэлэхдээ Амара утсанд хэт их цаг зарцуулж, хамт амьдардаг гориллуудаас зай барьж эхэлсэн. Түүнийг бусад мичнүүдтэй цагийг хамт өнгөрүүлдэг болгохын тулд шилэн хаалтын урд олс татаж Амараг хүмүүсийн утас руу харахаас сэргийлсэн. Одоо Амара бусад гориллуудтай хамт цагийг өнгөрүүлэх болжээ.

Эх сурвалж: Unilad

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *