Дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилтэнд зөвлөн туслах ажлыг зохион байгууллаа

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2018 оны 12 сарын 03 дугаар Хүүхэд хамгааллын чиглэлээр баримтлах бодлого, чиглэл батлах тухай тогтоол, Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайдын 2018 оны 07 дугаар сарын 31-ны өдрийн А/476 дугаар Ерөнхий боловсролын сургуулийн орчин дахь хүүхэд хамгааллын бодлого, Монгол Улсын Их хурлаас Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 43 дугаар зүйлийн 43.3-т ажил олгогч нь ажил, амралтын цагийг зохицуулах, хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нөхцөл хэрэглэх зэргээр ажилтны ажил, амьдралын тэнцвэрийг хангахад дэмжлэг үзүүлэх, хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тусгах замаар ажилтны хүүхдэд ээлтэй, хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэхээр заасан байна.
Эдгээр эрх зүйн болон бодлогын бичиг баримтуудын хэрэгжилтийн нөхцөл байдалтай танилцах, арга зүй өгөх, зөвлөн туслах зорилгоор Нийслэлийн 9 дүүрэгт эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг төвүүд, 3 дахь шатлалын зарим эмнэлгийн байгууллагын Хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилтийн үйл ажиллагаатай танилцлаа.
Уг үйл ажиллагааны хүрээнд 3 дахь шатлалын 4 эмнэлэг, 8 дүүргийн 9 эрүүл мэндийн төвийг хамруулан ажиллалаа.
​Дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсүүд Засаг даргын тамгын газрынхаа Нийгмийн хөгжлийн хэлтэс, Цагдаагийн хэлтэстэй хамтран 2022 оны 04 сарын 1-нээс 14-ний өдрүүдэд 22 албан хаагч оролцож, уг үйл ажиллагааг зохион байгуулан “Хүүхэд хамгааллын бодлогын жишиг бичиг баримт бичиг”-ийн хэрэгжилтийн байдалд үнэлгээ хийж, эмнэлгийн орчны хүүхдэд ээлтэй байдал, бодлогын хэрэгжилттэй танилцаж, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж, зөвлөн туслах ажлыг зохион байгуулан ажиллалаа.
Тус үйл ажиллагаа зохион байгуулагдсанаар нийслэлийн дүүргүүдийн эрүүл мэндийн байгууллагын Хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилтийн нөхцөл байдалд үнэлгээ хийгдэж, бодлогын хэрэгжилтийн ололттой, дутагдалтай талуудад үнэлгээ хийж, дүгнэлт гарган цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар байгууллага тус бүрд зөвлөмж өгч ажиллалаа.
Мөн манай байгууллагын зүгээс цаашид салбар дундын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулахын тулд Эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчдыг хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр чадавхжуулах, мэдлэг нэмэгдүүлэх сургалт зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *