Хүчтэй дэлбэрэлтээс амьд үлдсэн охины нүүрийг нөхөн сэргээж байна

Украины Чугуев хотын оршин суугч, 15 настай Марина охины байр руу гал нээх үеэр охин азаар амьд үлджээ.Украин дахь цэргийн ажиллагаа эхэлсэн эхний өдөр охины байр галд өртөж, дэлбэрэлтийн улмаас цонх, шүүгээний шил бутран Маринаг оносон байна.

Эмч нар Маринаг азаар амьд үлдсэн гэжээ. Охины хөл, нүүр шархдаж, нүүрэн дэх шилнүүдийг организм өөрөө түлхэж гаргатал хэд хоног болсон байна. Эмч нар Маринагийн нүүрэнд оёдол тавихдаа маш анхааралтай хандсан ч зарим оёдлыг том тавихаас өөр аргагүй байсан учир лазер эмчилгээ шаардлагатай аж.

Украин дахь цэргийн ажиллагаа эхэлсэн эхний өдөр охины байр галд өртөж, дэлбэрэлтийн улмаас цонх, шүүгээний шил бутран Маринаг оносон байна.

Маринагийн ээж Яна “Охин минь амьд байгаа нь хамгийн чухал. Бусад бүх зүйлийг засаж болно” хэмээн ярьсан байна.Охины нүүр нөхөн сэргэх боломжтой ч сэтгэлд нь үлдсэн шарх хамгийн аймшигтай хэмээн эмч нар ярьжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *