Нийгмийн даатгалын сангийн орлого 13,4 хувиар нэмэгджээ
Нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх оны мөн үеийнхээс 13,4 хувиар, зарлага 15,6 хувиар нэмэгджээ.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээлснээр, нийгмийн даатгалын сангийн орлого энэ оны эхний улиралд 769,4 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 91,2 (13,4 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Үүнд тэтгэврийн даатгалын сангийн орлого 70,7 (13,9 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна.
Мөн өнгөрсөн сард нийгмийн даатгалын сангийн орлого 293,4 тэрбум, зарлага 294,7 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас орлого 40,6 (16,1 хувь) тэрбум, зарлага 61,8 (26,5 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.