Өчигдөр КОВИД 19-ийн ХОЁР эндэгдэл бүртгэгдлээ
Манай улсад сар гаруй хугацааны дараа коронавируст халдварын эндэгдэл дахин бүртгэгдлээ.
Тодруулбал, өчигдөр уг өвчний халдвараар 61-80 гаруй насны хоёр хүн нас барсан. Тухайн иргэд нь коронавирусийн халдвараас гадна архаг суурь өвчин хавсарсан байсан гэж Эрүүл Мэндийн Яамнаас мэдээллээ.
Ингэснээр COVID-19 халдвараар өвчлөөд эндсэн хүний тоо 2,241-д хүрэв. Үүнээс 2,110 хүнийг уг өвчний хүндрэлээр эндсэн гэж ЭМЯ-наас мэдээлж байгаа бол 131 хүнийг бусад шалтгаанаар нас барсан гэж үзэж байгаа юм.
Г.ОЮУНТУЯА