Бонгбонг Маркос Филиппиний Ерөнхийлөгчөөр сонгогджээ
Фердинанд “Бонгбонг” Маркос Жуниор Филиппиний Ерөнхийлөгчөөр сонгогдсон байна. 64 настай тэрбээр 56 хувийн саналаар ялалт байгуулжээ. Түүний гол өрсөлдөгч Лени Робредо нийт саналын 28 хувийг авсан байна. Маркос Жуниор бол өмнө нь Филиппин улсыг удирдаж байсан дарангуйлагчийн хүү юм. Түүний аавыг 36 жилийн өмнө болсон хувьсгалын үеэр төрийн эрх мэдлээс татан буулгасан аж.
Түүний аав Фердинад Маркос 1965 онд Филиппиний Ерөнхийлөгч болж мянга мянган эсэргүүцэгч болон шүүмжлэгч нарыг шоронд хийн, амийг нь бүрэлгэжээ. Тэрбээр эхнэр Имелдатай хамтран 10 гаруй тэрбум ам.доллар завшсан байна. Түүний хүү Маркос Жуниор Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсныхаа дараа өөрийг нь гэр бүлийн түүхээр бус, одоогийн үйлдлээр дүгнэх хэрэгтэй хэмээжээ.
Эх сурвалж: Reuters
Б.БУЯНДОРЖ