|

Дэлхий даяар 450 хүүхэд үл мэдэгдэх шалтгаанаар элэгний үрэвсэлтэй болжээ

Европын өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төв дэлхий даяар 450 хүүхэд үл мэдэгдэх шалтгааны улмаас үүссэн элэгний үрэвсэлтэй болсон хэмээн мэдээлжээ.

Өнгөрсөн долоо хоногт тус өвчний улмаас 12 хүүхэд нас барсан байна. Хепатит буюу элэгний үрэвсэл нь ихэвчлэн хепатит вирусүүдийн халдвараар үүсдэг билээ. Харин ховор тохиолдолд бусад шалтгааны улмаас үүсдэг юм.

Одоогийн байдлаар Их Британы Эрүүл мэндийн аюулгүй байдлын газар болон АНУ-ын өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төв тус дэгдэлтийг шалгаж байна. Өвчний шалтгааныг сайн тогтоогоогүй байгаа ч мутацид орсон аденовирусийн халдвар үүсгэж байна гэх таамгийг судлаачид дэвшүүлжээ. Өмнө нь бид энэхүү шалтгаан нь тодорхойгүй халдвар нь “КОВИД-19”-той холбоогүй гэж мэдээлж байсан. Тэгвэл ДЭМБ-ын профессор Филиппа Истербрук хэлэхдээ “Үнэн байх хамгийн магадлалтай онол бол аденовирусийн халдвар. Гэхдээ ковидийн халдвар мөн ямар нөлөө үзүүлж байгааг харах ёстой” гэсэн байна.

Эх сурвалж: Unilad

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *