Амбер Херд: Миний амьдрал, миний карьер маш хүнд нөхцөл байдалд тулж ирлээ

Жонни Депп, Амбер Хөрд нарын маргааныг таслах шүүх хурал 7 хоног завсарлаад дахин үргэлжилж эхэллээ. Амбер Хөрд мэдүүлэг өгсөөр буй. Түүний өгсөн мэдүүлгүүдээс онцлох нь:
  • Жонни 2015 онд хуримын дараа, бал сарын аялалын үеэр анх надад гар хүрсэн. Тухайн үед би согтуу хүнээс гарах л үйлдэл гээд чимээгүй өнгөрсөн.
  • Тэр согтуурч, мансуурах бүртээ надад хүч хэрэглэдэг болсон. Би түүнийг орхихыг хүссэн. Хэрэв зугтахгүй бол эцэст нь би өөрөө амиа алдах ч аюул ойрхон байсан.
  • “Энэ бүх асуудлаас үүдэж, “Warner Bros” компани намайг “Aquaman 2″ төслөөс хасах талаар яригдаж байгаа. Би гэрээний зүйл заалт ярьж байж, кинонд 10 минут гарах боломжтойгоор төсөлд үлдэж байх шиг байна. Миний амьдрал, миний карьер маш хүнд нөхцөл байдалд тулж ирлээ” хэмээн уйлан ярьсан юм.
Мөн баримтаар, Жонни Депп өмнө нь хүчирхийллийн асуудлаар 3 удаа, Амбер Хөрд 1 удаа цагдаад баригдаж байсныг эх сурвалжууд мэдээлсэн байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *