ГОЛОМТ БАНК “MONGOL NFT” ХХК-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

Голомт банк  нь инновац, шинэ технологид суурилсан үйлчилгээ үзүүлэгч “Mongol NFT” ХХК-тай стратегийн түвшний хамтын ажиллагааны Санамж бичиг байгууллаа.

Санамж бичгийн хүрээнд талууд метаверс, “Идэш” хөтөлбөр, хамтарсан ко-брэнд карт, NFT барьцаалсан зээл, Үндэсний технологийн институт (NIT) гэх мэт олон шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэж, мэдээллийн технологи, банк санхүүгийн салбарт хамтран хувь нэмрээ оруулахаар санал нэгдлээ.

 

“Mongol NFT” ХХК нь метавэрс, NFT, Web 3.0, блокчэйн, тоглоом, стрийминг, тѳвлѳрсѳн бус санхүүгийн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж, олон улсын дижитал ертѳнцийн боломжууд дээр технологийн цогц шийдлийг нэвтрүүлэхээр зорьж байна.

Голомт банк нь дотоод үйл ажиллагаа болон бүтээгдэхүүн, үйлчилгээндээ дижитал шийдлийг үргэлж нэвтрүүлж, мэдээллийн технологийн Монгол компани, тэдгээрийн дотооддоо хөгжүүлсэн технологи, системүүдийг бодит хэрэглээнд түүчээлэн нэвтрүүлэх, цаашдын хөгжилд нь хувь нэмэр оруулах стратегийн зорилтын цар хүрээгээ улам нэмэгдүүлэхээр зорьж ажиллаж байгаа юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *