Нэг эмэгтэй таван цагдааг зодсон хэмээн хилсээр яллаж, “Цахим гав” зүүлгэсэн үү

Засгийн газрын хуралдаанаар хөнгөн ялаар шийтгүүлсэн хүмүүсийг цахим хяналт хийх, техникийн тусламжтайгаар зорчих эрхийг хязгаарлаж, нийгэмшиж гэр бүлтэйгээ байх техникийн шийдэл бүхий тогтоолыг баталсан. Улмаар эл хууль өнгөрөгч оны нэгдүгээр сарын 1-ны өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн билээ.

Ялын уг хэлбэр нь хүний эрхийг зөрчихгүй, зардал бага, дээр нь уг ялыг эдэлж байгаа хүн амьдралын наад захын үйл ажиллагаандаа хэвийн оролцож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах бололцоог хангаж өгсөн гэх.

Гэтэл цахим ертөнцөд нэгэн мэдээлэл түгсэн нь хүмүүсийн анхааралд оров. Таван цагдааг зодсон гэх нэг эмэгтэйн зорчих эрхийг хязгаарлаж, цахим гав зүүлгэжээ. Ингэхдээ зодуулсан гэх цагдаа нь “Ямар ч хохиролгүй, гэхдээ энэ бүсгүйг яллаад өг” хэмээн гомдол гаргасан гэх. Тухайн эмэгтэй электрон гав зүүж, хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгөх, ажлаа хийх боломжгүй болсон байна. Мөн тус гавыг зүүснээрээ сард 50 гаруй мянган төгрөгийг төлдөг гэх. 

 

-ТАВ БОЛОН ТҮҮНЭЭС ДООШ ХУГАЦААГААР ХОРИГДОХ ЯЛААР ШИЙТГҮҮЛСЭН ГЭМТ ХЭРГИЙГ ХӨНГӨН ГЭМТ ХЭРЭГ ГЭНЭ-

Уг ялыг санамсаргүй байдлаар анх удаа гэмт хэрэгт холбогдсон, эсвэл авто машины осол, хулгайлах, хүний биед хөнгөн гэмтэл учруулах зэрэг хөнгөн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд оноохоор зүйлчилжээ. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 197 заалтад зорчих эрхийг хязгаарлах ялыг шинээр нэмжээ. Тухайлбал, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, хулгайлах, залилах, улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх, хууль бусаар мод бэлтгэх, алдуул мал, гээгдсэн хөрөнгө завших, хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэх мэт хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулахаар заасан байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *