Дураараа аашилбал хуулийн хариуцлага хүлээлгэнэ

ХЗДХЯ-наас өргөн барьсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “Доромжлох” тухай зүйл оруулж ирсэн нь олны анхааралд өртөөд байна. Өөрөөр хэлбэл уг заалт орж ирбэл иргэн үзэл бодлоо илэрхийлэх эрх нь боомилогдож, хуулийн хяналтад орох юм.

Үүнийг хуулинд 22.11 “Дураараа аашлах” буюу энэ тохиолдол хуулийн хариуцлага хүлээлгэнэ хэмээжээ. Дураараа аашлах гэдэг тодорхойлолтоо тэд “нийтийн албан тушаалтан бүрэн эрхээ бусдын нэрийн өмнөөс хэрэгжүүлэх, ашиглахыг хамааруулж үзнэ” гэжээ.

Эл гэмт хэргийн улмаас улсад их хэмжээний хохирол учирсан бол, нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байна.

Б.БАЯРТ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *