Зам тээврийн ослын хохирогчийн гэр бүлийг ЭРЭН ХАЙЖ БАЙНА
Энэ оны тавдугаар сарын 24-ний 03 цагийн үед Хан-Уул дүүргийн 5-р хороо Наадамчдын гудамж Яармаг орчимд төв зам дээр баруунаас зүүн тийш чиглэлтэй явж байсан ачааны автомашин явган зорчигч 40-45 орчим насны хэн болох тодорхойгүй эрэгтэйг дайрч амь насыг хохироосон гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Дээрх зам тээврийн ослын шалгалтын үйл ажиллагаа явагдаж байгаа бөгөөд хохирогч эрэгтэйг хэн болох, гэр бүл, садан төрлийг тогтоохоор ажиллаж байгаа тул гэр бүл, төрөл садан дотроос алга болсон, ойрын болон удаан хугацаанд хайж байгаа хүн байвал Тээврийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтэст хандахыг хүсэж байна.
Б.БАЯРТ