Б.Болор-Эрдэнэ “SpaceX” компанийн ерөнхийлөгч, үйл ажиллагаа эрхэлсэн захиралтай цахим уулзалт хийжээ
Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ өнөөдөр /2022.06.02/ өглөө “SpaceX” компанийн ерөнхийлөгч, үйл ажиллагаа эрхэлсэн захирал хатагтай Gwynne Shotwell -тэй онлайнаар уулзалт хийжээ. Тэд Старлинк компанийн үйлчилгээ Монгол улсад хэзээ орохоор төлөвлөж байгаа, одоогийн сүлжээний хамрах, бидний зүгээс юу хэрэгтэй зэрэг асуудлаар харилцан ярилцсан байна.
Старлинк компанийн зүгээс: “Монгол улсын хувьд газар нутагтай томтой орон учраас бид газрын станцаа Монгол улсад байгуулах шаардлагатай. Газар нутгийн онцлогоос хамаараад нэг ширхэг биш нэлээн олон газрын станц барих шаардлагатай”-г дурдаад, газрын станц барих байршил бүрд шилэн кабелийн болон интернэтийг холболтыг гаргаж өгөх шаардлагатайг онцолсон аж.
Монгол улсад газрын станцаа барьж ашиглалтад оруулахад багагүй хугацаа шаардагдах аж. ЦХХХЯ-ны хэрэгжүүлж буй Цахим үндэстэн бодлогод улс эх орныг хамарсан дижитал дэд бүтцийг байгуулах, хөдөө орон нутаг, алслагдсан бүс нутаг, аялал жуулчлалын бүс нутгуудад интернэтийн сүлжээ үйлчилгээ хүргэхэд Старлинк үйлчилгээ өндөр ач холбогдолтойг бөгөөд тус компани болон ЦХХХЯ хооронд бусад асуудлаар санамж бичиг байгуулах ажлыг зохион байгуулахаар болсон байна.