Монгол цэргүүд тавдугаар сарын 9-нд Улаан-Үд хотод цэргийн ёслолын жагсаалд оролцоно

 Аугаа Эх орны дайны Ялалтын 76 жилийн ой энэ жил тохиож байна.

Уг баярт зориулсан цэргийн ёслолын жагсаалд Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид оролцох гэж  Улаан-Үд хотыг зорьсон. Тодруулбал, Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Гансэлэмээр ахлуулсан Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн 75 алба хаагч өчигдрөөс Улаан-Үд хотод нэгдсэн бэлтгэлдээ ороод байна.

Тавдугаар сарын 9-ний өдөр ОХУ-ын Буриад улсын нийслэлд болох цэргийн парадад Агаарын довтолгооноос хамгаалах хүчин, хууль сахиулах байгууллагууд, цэрэг-эх орончдын хөдөлгөөнүүдийн 1500 гаруй хүн, 50 гаруй нэгж техник хэрэгсэл оролцох аж.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *