Дубай хотын иргэн “Apple” компаний хамгийн ховор бүтээгдэхүүнүүдийг цуглуулжээ
Дубайн оршин суугч Жимми Гревал 200 гаруй “Apple”–ийн компьютер болон түүний дагалдах хэрэгслийн ховор нандин цуглуулгатай. Тэрбээр ярилцлага өгөхдөө “Энэ цуглуулга миний хүүхэд нас болон өнгөрсөн туулж өнгөрүүлсэн амьдралын минь бүхий л түүхийг агуулж байгаа учраас надад байгаа хамгийн их үнэ цэнтэй зүйл минь” хэмээсэн байна.
Гревал нэмж хэлэхдээ “Миний цуглуулгад байгаа ихэнх компьютерууд хангалттай сайн худалдаалагдаж чадаагүй. Гэвч хэрэв та аливаа зүйлийг хичээнгүйлэн тууштайгаар хийж чадвал эцэст нь танд дэлхий дахинд дуурсагдах амжилтанд хүрэх болно гэдгийг надад мэдрүүлдэг ” гэсэн аж. Тэрбээр цуглуулгынхаа үзэсгэлэнг гаргах санхүүжилтээ олохын тулд eBay дээр “Apple” компаний үүсгэн байгуулагчдын нэг Стив Вознякийн гарын үсэгтэй Apple -1 компьютероо худалдахаар болжээ.
Эх сурвалж: Reuters
Б.БУЯНДОРЖ