Калифорни хотын шүүх зөгийг загас хэмээн ангилах ёстой гэж шийджээ

Калифорнийн шүүх тус хотын байгалийг хамгаалах шинэ хууль дор зөгийг загасны ангилалд багтаах ёстой гэж шийдсэн байна. Тус шүүх хурлын протокол бичгээс харвал зөгийг загасны ангилалд багтааж, Калифорни мужийн ховордсон амьтдыг хуулийн дагуу хамгаалах ёстой гэж үзсэн аж.

Гэвч зөгий нь эх газрын сээр нуруугүйтэнд багтдаг хэрнээ хэрхэн далайн сээр нуруутан амьтны ангилалд багтах болов? Шүүгч нарын үзсэнээр загас гэх үгний либерал утга мөн Калифорни мужийн түүхээс авч үзвэл далайн бус организмыг хүртэл загас гэх ангилал дор багтааж болох аж. Тэд энэхүү шийдвэрээ тайлбарлахдаа “Загас гэх үгийг ихэнхдээ усанд амьдардаг төрөл зүйлүүдтэй холбож ойлгодог. Гэхдээ хуульд бичсэн загас гэх үгний утга тийм баригдмал биш байгаа юм” хэмээсэн байна. Тус шийдвэрийг Стэнфордийн хуулийн сургуулийн Байгаль орчны хуулийн клиникийн Мэттью Сандерс “Зөгий болон аюулд өртсөн бүх сээр нуруугүйтний хувьд ялалт” гэжээ.

Эх сурвалж: New York Post

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *