Гар зураг, зохион бичлэгийн уралдааны аваргууд тодорлоо
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Нийслэлийн Эрүүл мэндийн газраас харьяа байгууллагынхаа эмнэлгийн ажилтны хүүхдүүдийн дунд цар тахлын үеэр ажилласан байдал, түүний эргэн тойрны асуудлуудыг хамарсан “Миний гэр бүл ба Ковид-19” сэдвээр зохион бичлэгийн болон гар зургийн уралдааны шалгаруулалт болж өндөрлөлөө.
Цар тахлын хүнд ачааг үүрч ажилласан эрүүл мэндийн ажилтнуудын зүтгэлийг тэдний гэр бүл, үр хүүхдийн өөрсдийнх нь сэтгэмж, санаагаар гаргах, хүүхдүүдийн авьяасыг хөгжүүлэх, дэмжих зорилготой тус тэмцээнд нийт 200 гаруй бүтээл ирүүлснээс 24 байрыг 5-12, 13-17 насны ангилалаар шалгаруулсан. Шалгарсан бүтээлүүд хамгийн гол нь бодит нөхцөл байдлыг өөрийн өнцгөөс илэрхийлж чадсан байсныг энд тодотгох нь зүйтэй.