Хуванцар савыг дахин боловсруулалт хийх чадвартай өт

Хуванцраар хооллодог өт нь дахин боловсруулалт хийх салбарт шинэ хувьсгал хийж байна. Бидний уудаг ундаа усны сав, дулаалгын материал, машины эд анги гэх мэт бидний эргэн тойронд хаа сайгүй зүйлсийн бүтцэд хуванцар байдаг билээ. Эдгээр хуванцрын ихэнхийг дахин боловсруулдаггүй бөгөөд хүрээлэн буй орчныг бохирдуулдаг. Тэгвэл Австралийн эрдэмтэд Zophobas Morio хэмээх супер өт  полистирол агуулсан хоол хүнсээр амьдрах чадвартай болохыг тогтоожээ. Энэхүү өтний авгалдайнууд ялгаруулдаг ферментийнхээ тусламжтайгаар полимер нэгдлүүдийг боловсруулдаг.

Квинслэндийн их сургуулийн доктор Крис Ринке энэхүү судалгааны ажлаа танилцуулахдаа “Супер өт нь дахин боловсруулах мини үйлдвэрүүдтэй адил полистиролыг амаараа буталж, улмаар гэдэс доторх нянгийн тусламжтайгаар боловсруулдаг” хэмээжээ. Өтний гэдсэнд байдаг хэд хэдэн фермент полистирол болон стиролыг задлах чадвартай болохыг судалгааны багийнхан олж тогтоосон байна.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *