“Гүзээлзгэнэ сар” ирэх долоо хоногт гарна
“Гүзээлзгэнэ” нэртэй тэргэл сар ирэх мягмар гарагийн (2022.06.14) үдээс хойш нар жаргасны дараа илүү тод харагдах аж. Зургадугаар сарын бүтэн сарыг олон янзын нэрээр нэрлэдэг боловч “Maine Farmer”-ийн Almanac сэтгүүлд тэмдэглэгдсэнээр 1930-аад оны АНУ-ын уугуул иргэд болох Алонкин овгийнхон 6-р сарын тэргэл сарыг ингэж байна. Мөн энэхүү нэр нь тухайн үед Хойд Америкт тариалсан гүзээлзгэнэ жимсний ургацаа хурааж авдагтай ч холбоотой байж магадгүй.
Дэлхий сарны хамтаар нарыг тойрон тэнхлэгээ эргэх үед сар энэхүү тойрог замд хамгийн ойр байх үед супер сар үүсдэг байна. Сар дэлхийд хамгийн ойрхон байгаа энэхүү цэгийг перижий гэж нэрлэдэг аж. Ирэх долоо хоногт гарах тэргэл сар дэлхийд хамгийн ойр байх юм. “Гүзээлзгэнэ сар” бидний орой бүр хардаг сарнаас 14%-иар том, 30%-иар тод харагдана.
Эх сурвалж: Science Focus, Live Science
Б.БУЯНДОРЖ