БШУЯ-наас 11-11 төвд ажиллаж, иргэдийн асуултад хариулж мэдээлэл өгнө

Өнөөдөр буюу 2022 оны зургаадугаар сарын 13-ны 14.00-17.00 цагийн хооронд Боловсрол, шинжлэх ухааны яамнаас Ерөнхий сайдын ажлын албаны дэргэдэх Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ажиллаж, иргэдийн асуултад хариулж мэдээлэл өгнө.
Тус уулзалтад Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, дэд сайд Г.Ганбаяр, төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн болон яамны бусад удирдлагууд, харъяа агентлагийн удирдлагууд оролцоно.
Та бүхэн Боловсрол, шинжлэх ухааны яамны эрхлэх хүрээний агентлагуудын удирдлагуудаас асуух зүйлээ утсаар болон цахимаар, мөн биечлэн ирж уулзаж, сонирхсон асуултдаа хариулт авах боломжтой.
May be an image of 1 person and standing
May be an image of 1 person

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *