15 жил хадгалсан гурилаар малын тэжээл бэлтгэж, Хөвсгөлчүүдийг ХООЛЛОХ УУ

“Хөвсгөл тэжээл гурил” ХХК гэх хаагдсан үйлдвэрийн хөрөнгийн маргаанаас болж, үйлдвэрийн орчин дахь аюулгүй байдал алдагдаж, өнгөрсөн 15 жил гаруй хугацаанд олон хүний амь эрстэв. Цахим орчинд ил болсноор тухайн үйлдвэрт гурван ч хүн золгүй байдлаар амиа алдсан юм. Хамгийн сүүлд өнгөрөгч зургаадугаар сарын 5-ны өдөр 14 настай хүү будаа хадгалдаг байсан 9 метрийн гүн нүхэнд унаж харамсалтайгаар амь насаа алдсан. Хүүгийн үхлийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж буй. Тухайн үйлдвэрийн хашаанд “Тэс Гүн” гэх нарийн боовны үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд харуул хамгаалалтыг хариуцдаг гэх…

Тухайн үйлдвэр нь ТУЗ-ын дөрвөн гишүүнтэй үйл ажиллагаа явуулдаг ч, Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалангийн туслах Л.Ганбат гэх хүн хуурамч бичиг баримт үйлдэж дангаараа эзэмшиж байж болзошгүй юм.

 

Хуурамч тамга хийсэн, өмчлөлийг нэг хүнд шилжүүлсэн гэх маргаан өдгөө шүүхийн шатандаа яваа бөгөөд одоо ТУЗ-ын даргаар Д.Бямбаа гэж хүн байдаг аж. Үйлдвэр эл хуль, харуул хамгаалалтгүйгээс хүрсэн ойртсон, хавьтсан бүхнээ гэмтээх, амь насыг хохироох эрсдэл дүүрэн аж. Д.Бямбаа өнгөрөгч оны гуравдугаар сараас хойш МХЕГ, ЗДТГ, ЦЕГ, Эрчим хүчний газар гэх мэт холбогдох газруудад тухайн объектыг хамгаалалтад аваад, аюулгүй болгоод өгөөч хэмээн амаар болон бичгээр удаа дараа хандсан ч, хөрөнгийн маргаантай учир хөдөлж өгдөггүй гэх.

Үүний гайгаар 14 настай хүүхэд харамсалтайгаар амиа алдсан билээ. Ийнхүү холбогдох албаны хүмүүст удаа дараа хандсаны дараа тухайн объектын хашаанд байсан цахилгааны утас, өндөр хүчдэлийг аюулгүй болгож, үйлдвэрийн онгорхой хаалгуудыг битүүмжилсэн юм. Битүүмжлэхээр орохдоо 15 жил хадгалсан 62 тонн гурил, 272.5 кг гурил цайруулагч хятад бүтээгдэхүүн олж, МХЕГ-т дээж өгсөн ч, шинжлэхээр татгалзжээ. Хугацаа дуусаад нэгэнт 15 жил болсон тул холбогдох албаны хүмүүстэй зөвшилцөж устгахаар төлөвлөсөн аж. Улмаар зургаадугаар сарын 16-ны өдөр хуралдаж, гурилыг устгах шийдвэрийг гаргажээ.

 

 

 

Гэвч эл өдрийн маргааш нь устгахаар төлөвлөсөн гурилыг МАЛЫН ТЭЖЭЭЛ болгох, сайжруулсан шахмал түлшинд холино гэх зүйлсийг хэлсэн байна. Ухаад үзвэл, “Хөвсгөл гурил тэжээл” ХХК-ын ТУЗ-ын гишүүн Д.Ганбат “Гурил устгавал танай байгууллагад зарга үүсгэнэ. 30-40 сая төгрөгийн өмч байгаа” гэх зүйлийг хэлжээ. Д.Ганбатын эхнэр “Тэс гүн” гэх нарийн боовны үйлдвэр ажиллуулдаг юм. Анх 130 гаруй тонн муудсан гурил байснаас өдгөө 62 тонн үлдсэн нь Хөвсгөлчүүдийн хоолонд ороогүй байгаа гэх хардлагыг төрүүлж буй юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *