102 настай ихрүүд төрсөн өдрөө тэмдэглэжээ

102 настай Британи ихрүүд төрсөн өдрөө тэмдэглэжээ. Эдит Дамблтон болон Доркас Тобин нар 1920 оны зургаадугаар сарын 28-ны өдөр Оксфордширийн Бэнбури, тосгонд 45 минутын зайтай мэндэлж байсан аж. Хатагтай Дамблтон Херефордширийн Лэйстерс тосгонд одоо амьдардаг. Харин Тобин Бэнбурид амьдардаг бөгөөд тэд өнгөрсөн ням гарагт (2022.06.26) төрсөн өдрөө тэмдэглэхээр уулзалджээ.

No description available.

 

 

Тэднийг Их Британийн хамгийн өндөр настай ихэрүүд гэхэд болно. Дамблдоны охин Крис Бэманд “BBC” агентлагт хэлэхдээ “Тэд бие биеийнхээ талаар үргэлж боддог. Ийм учир бид тэднийг ням гарагт уулзуулахаар шийдсэн. Тэд уулзаад хуучна дурсан ярилцсан” хэмээсэн байна. Бэманд ээжээсээ урт наслахын нууцыг асуухад Дамблдон “Байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байх гэж хариулсан аж.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *