Эрдэмтэд шишүүхэйн генийг өөрчилтөл илүү ууртай болжээ
Шишүүхэй оготнын нийгмийн бүтэц болон стресст үзүүлэх хариу үйлдэл бусад оготнуудтай харьцуулахад хамгийн хүнтэй төстэй нь байдаг аж. Ийм учир эрдэмтэд үйл зүйд нөлөөлдөг хүчин зүйлсийг судлахдаа шишүүхэйг ашигладаг байжээ. Сүүлийн 40 жилийн турш судлаачид шишүүхэйн түрэмгий зантай нэгэн ген холбоотой гэж үзсээр ирсэн юм.
Тэгвэл Жоржиа мужийн их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар эрдэмтэд гене өөрчилдөг технологи ашиглан түрэмгийлэл гаргахад нөлөөлдөг рецепторыг устгасан байна. Туршилтын үр дүнд шишүүхэй илүү уур уцаартай болсон нь судлаачдыг их гайхшируулжээ. Тэрхүү судалгааг ахалж явуулсан Эллиот Алберс “Энэхүү рецепторын ерөнхий үүрэг нь түрэмгийллийг идэвхжүүлэх бус саатуулах байх магадлал их” хэмээсэн байна.
Эх сурвалж: Big Think
Б.БУЯНДОРЖ