Нэн ховордсон зэвэг, хадран загасыг лабораторид үржүүлж, Чулуут голд нутагшууллаа

“Чулуут гол” Нийгэмд үйлчлэх Төрийн бус байгууллагаас нэн ховордсон зэвэг, хадрангийн 500 мянган жарамгайг Чулуут голд нутагшууллаа.

Ингэсгээр тус төрийн бус байгууллага 2019 оноос эхлэн Чулуут голын сав газарт Зэвэг, Хадран загасны 1,730,000 орчим жарамгайг сэргээн нутагшуулаад байгаа юм. 

Зэвэг нь Хулд овгийн загас юм. Энэ загас нь урсгал усанд амьдрах ба манай орны Сэлэнгэ, Орхон, Эг, Үүрийн гол зэрэг ихэнх гол мөрөнд элбэг тохиолдох ба загасчлах сонирхол бүхий л хүмүүсийн гол ан нь болдог.  Зэвэг загасны өнгө нь газарзүйн бүсээс хамааран бараан ба цайвар гэсэн 2 янз байдаг. Биеийн урт нь голчилон 70 хүртэл см урт байх ба биеийн жин нь 8 кг хүрдэг. Хөвсгөл аймагт баригдсан хамгийн том зэвэг нь 73 см урт, 8,4 кг жинтэй байжээ. Харин Хадран загас нь Яргайтан багийн Хадрангийнхан овгийнх. Дотроо монгол хадран, Хөвсгөлийн хадран, Амарын хадран гэсэн нэршилтэй. Ер нь гол нуурын аль ай савд багтаж байгаагаасаа хамаарч хадран загас өөр өөр.

Амарын хадран 305 мм урттай, 320 грамм жин татдаг бол Хөвсгөлийн хадран уртаараа 310-350 мм, хамгийн хүнддээ 330 грамм жинтэй. Монгол хадрангийн хувьд бусдаасаа хавьгүй том биетэй. Эмийг атуу, эрийг нь атуух гэнэ. Амарын хадран хүчилтөрөгчийн хангамж ихтэй голын ширүүн урсгалт хэсгүүдээр, мөн бургасан шугуй бүхий өндөр эрэг орчмыг дагаж амьдардаг байна. Голын цүнхээл хэсэгт өвөлжих бөгөөд мөс хайлмагц голоо өгсөж нүүдэллэн голын эх рүү түрж үржинэ.

 

Б.БАЯРТ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *