Украины дайныг эсэргүүцсэн Оросын сэтгүүлч баривчлагджээ

Өнгөрсөн гуравдугаар сард Оросын төв телевизийн мэдээний цагаар үзэгчдэд дайныг эсэргүүцсэн бичигтэй самбар харуулж байсан сэтгүүлч “Марина Овсянникова” өчигдөр буюу цагдаа нарт баривчлагдсан байна.

Баасан гарагт тэр Кремлийн ойролцоо мөн Украины дайнд олон зуун хүүхэд амиа алдаж байгааг анхааруулж, ерөнхийлөгч Владимир Путинийг “алуурчин” гэж шүүмжилсэн агуулгатай самбар барьж зогссон юм.

“Маринаг баривчиллаа. Түүнийг хаашаа авч явсан нь мэдэгдэхгүй байна” гэж сэтгүүлчийн ойрын хүн сошиал хуудсанд нь бичжээ. Мөн сэтгүүлч эмэгтэйн өмгөөлөгч Дмитрий Захватов бас түүний хаашаа авч явсан талаар мэдээлэлгүй байгаагаа РИА Новости агентлагийн сэтгүүлчид хэллээ.

Өдгөө 44 настай Марина Овсянникова дайны талаар худал мэдээлэл тарааж, зэвсэгт хүчний нэр хүндэд халдсан хэргээр шийтгүүлбэл шоронд урт хугацаагаар хоригдох ял сонсох магадлалтай байгаа юм.

Эх сурвалж:AFP

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *