3-4 метрийн гүнтэй дулааны худагт унасан бага насны хүүхдийг эсэн мэнд гаргажээ
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн дулааны шугамын худагт хүүхэд унасан гэсэн дуудлагыг өчигдөр буюу долоодугаар сарын 24-ний өдрийн 13:31 цагт өгчээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 2 км замыг туулан, 13:34 цагт очиход тус байранд оршин суугч дөрвөн настай охиныг 3-4 метрийн гүнтэй дулааны худагт унасан байсныг 4 минут ажиллан гарган, хүүхдийн аавд хүлээлгэн өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.