Голын салаанд боогдсон байсан бага насны хүүхдүүдийг аюулгүй болгов
Өчигдөр /2022.07.24/ Баянзүрх дүүргийн 11-р хороо Хар усан тохой Туул голд хүүхдүүд боогдсон, гарч чадахгүй байна гэсэн дуудлага 16:14 цагт иржээ. Дуудлагын дагуу Аврах ангийн бүрэлдэхүүнийг очиход 5-13 насны долоон хүүхэд голын салаанд усанд боогдож, урсах эрсдэлтэй байсныг аврах ажиллагааг шуурхай зохион байгуулан аюулгүй байдлыг хангаж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгч ажилласан байна.
Нийслэлийн хэмжээнд 2022 оны долдугаар сарын 20-ны байдлаар бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангаагүйн улмаас голын усанд осолдож 6 хүүхэд амь насаа алдсан байна. Иймд эцэг эх, асран хамгаалагчид хараа хяналтаа сайжруулж, голын эрэг дагуу бага насны хүүхдийг тоглуулахгүй байх, байнгын анхаарал, сонор сэрэмжтэй байх, цаг агаарын мэдээллийг тухай бүр хүлээн авч гэнэтийн хүчтэй аадар бороо, аянга цахилгаан, үер усны аюулаас урьдчилан сэргийлж аюулгүй байдлаа хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон сэрэмжлүүлж байна.
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?