|

БНХАУ-ын хүн амын тоо 2025 оноос ширгэж эхэлнэ

БНХАУ-ын хүн амын өсөлт буурч тун удахгүй буюу 2025 оноос өмнө нийт хүн амын тоо ширгэж эхэлнэ гэж тооцоолж байгаа хэмээн тус улсын төрийн өмчит “Global Times” агентлаг мэдээлсэн аж. Ням гарагт (2022.07.24) гаргасан хүн амын өсөлтийн тухай мэдээллээс харвал 2021 онд БНХАУ-ын зарим мужууд дахь төрөлт сүүлийн арван жилүүдэд үзэгдээгүй бага болсон байжээ.

Global Times”-д мэдээлснээр Хүнань мужийн төрөлт сүүлийн 60 жилдээ анх удаа 500 мянга хүрээгүй юм. Зөвхөн Гуандун мужид л төрөлт нэг сая давсан байна. Төрөлт багассаны улмаас БНХАУ өнгөрсөн жил нэг айл гурван хүүхэдтэй болохыг зөвшөөрсөн хуулийг баталсан. Гэвч энэхүү хууль уналтад орсон төрөлтийг ихэсгэж чадсангүй.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *