|

Өвлийн хүйтэн цаг уурыг давуу талаа болгон аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой

Монгол улсын аялал жуулчлалыг автомашин гэж төсөөлбөл бид зөвхөн нэг дугуйн дээрээ явдаг гэж хэлж болохоор. Учир нь дөрвөн дугуй байсаар байтал зөвхөн нэг дугуй буюу зуны улиралд л идэвхтэй үйл ажиллагаа явуулан, нийт жуулчдын 70-80 хувийг зуны улиралд хүлээн авдаг. 

Ковид-19 цар тахлаас үүдэн сүүлийн гурван жилд хамгийн их хохирол авсан аялал жуулчлалын салбар одоо л нэг сэхэл авах боломж олдож байхад манай улс ч гэсэн байдаг бүхнээрээ идэвхийлэн ажиллах шаардлагатай байгаа билээ. Үүний тулд өөрсдийн давуу тал болох “The coldest capital city” /Дэлхийн хамгийн хүйтэн нийслэл/ гэдгээ ашиглан өвлийн улиралд ч мөн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой байгаа аж. 

The Winter tour Mongolia | Travel to Mongolia | Kerege Travel

 

 

Амьдралдаа нэг ч удаа хүйтний улирлыг бие махбодоороо мэдрээгүй, сэвсийтэл орсон цагаан цасыг хараагүй барууныханд манай улсын өвөл шинэ мэдрэмж, сорилт байх нь гарцаагүй. Гэтэл өвлийн улиралд сөрөг талууд бий. Тодруулбал, агаарын бохирдол, дэд бүтцийн алдаатай төлөвлөлт, түгжрэл, ханиад томуу гэх мэт тоочоод байвал олон бий. Тиймээс өвлийн улиралд зохион байгуулах аялал жуулчлалыг хотоос зайдуу зохион байгуулах, хөдөө орон нутаг руу хурдан шуурхай явахын тулд нислэгийн үйлчилгээг сонгох гэх зэрэг шийдлийг хэлэлцэж байгаа аж. 

Дэлхийд аялал жуулчлалаараа тэргүүлдэг Манжуур хот анхандаа зөвхөн зуны улиралд идэвхтэй ажиллаж, өвлийн улиралд унтаа байдалд шилждэг байж. Энэ байдлаасаа гарахын тулд хувийн хэвшлийн компаниуд төр засагтайгаа хамтран шийдэл олжээ. Тэдний олсон шийдэл нь өвлийн улиралд тус улсыг зорин ирж буй жуулчдад зочид буудал, зоогийн газар, нислэгийн хөнгөлөлт урамшуулал олгох. Мөн жуулчдын анхаарлын татахын тулд өвлийн улиралд л хэрэг болох үслэг эдлэлийн худалдааг хөгжүүлж эхэлсэн байна. Энэ үйл ажиллагаа ч үр дүнгээ өгч өдгөө Манжуур өвөл зуны альнд ч жуулчдын хөлд дарагдах болсон.

Манжуур хотын аялал | March

 

үслэг эдлэл | News.MN

 

 

Үүнтэй адил бид ч бас аялал жуулчлал хөгжсөн бусад улсуудаас суралцах нь зүйтэй. Аялал жуулчлал хөгжих нь хэдэн хувийн хэвшлийн компани, зочид буудал, зоогийн газарт ашиг оруулахаас гадна улс орны эдийн засагт ч эерэг нөлөөтэй томоохон салбар юм. Тиймд бид зөвхөн зуны дэлгэр цагийг хүлээж зогсонги байдалд орох бус өөрсдөдөө байгаа давуу талаа ашиглан, боломж бололцоогоо эрэлхийлэх хэрэгтэй болоод байгаа юм.

Shimla Manali Tour From New Sangvi at Rs 12000/person | घर के लिए टूर, डोमेस्टिक टूर | tour packages - Holiday Plus Tours & Travels , Pune | ID: 16105186955

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *