Хэцүү нэртийн сураг дахин дуулдав

Цар тахлаас үүдэн хоёр жил өнжсөн баяр наадам, шоу цэнгээнээ нөхөх шиг нөхөж энэ долдугаар сар амралтын сар болон дуусав.

-Залуусын гэртээ суусан эморлийн салхийг нь үдэж өгөв-

Хөл хорио, цар тахал, эдийн засгийн хямрал гээд олон асуудалтай нүүр тулж элгэрээ мөлхөх нь мөлхөж, бүсээ чангалах нь чангалж хүндхэн он жилүүдийг даван гарсны дараа айдгаа авдартаа хийн олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, шоу цэнгээн, урлагийн тоглолтуудыг ээлж дараалан зохион байгуулж залуусын гэртээ суусан эморлийн салхийг нь үдэж өгөв. Зарим хэсэг нь агаар салхинд гарч, хөдөө орон нутгаар аялангаа эх орныхоо байгалийн сайхныг шагшин магтан дөрвөн хананы дунд өнгөрүүлсэн стресстэй, айдастай, уйтгартай өдрүүдээ үдэж явууллаа.

 

 

-Гэтэл нөгөө хэцүү нэртийн сураг дахин дуулдаж эхлэв-

Тодруулбал, энэ сарын 22-ны өдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд манай улсад Омикроны тав дахь давлагаа эхэлж байгааг албан ёсоор зарласан. ЭМЯ-наас мэдээлдэг коронавирусийн сүүлийн 24 цагт бүртгэгдсэн шинэ тохиолдлын тоо 200-300д хүрэв. Саяхан даа 20-30 байсан тоо хэд дахин өссөн нь хэцүү нэртийн дараагийн давлагаа ирсэн нь элт. Үүнтэй зэрэгцэн 5-11 насны хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр вакцинжуулах шийдвэр гарсан нь иргэдийн дунд хардлага төрүүлээд буй.

Хэцүү нэртийнхээ нэрийг барин “хугацаа нь дууссан вакцин шахах гэж байна”, “дахиад л маскны бизнес эхлэх нь, мөнгө завших нь” гэх мэт сөрөг хандлага давамгайлж байв.

 

Нэг талаас харахад хэт өрөөсгөл хардлага болов ч нөгөө талаас харвал сүүлийн хоёр, гурван жил цар тахлаас үүдэнд хөл хорионд өдөр тутмын ажил, амьдралаа хэвийн үргэлжлүүлж чадахгүй байдалд орсон иргэд дахин хэцүү нэртийн сургийг дуулахад хүнд байгаа нь тодорхой.

-Туршлага бидэнд бий- 

Гэхдээ бид ЭМЯ аль эсвэл төрийн түшээдэд буруу өгөхийн өмнө хувийн ариун цэвэр, сахилга батыг сайтар сахин, эрсдэлт улаан бүс рүү ортлоо хүндрэхээс өмнө арга хэмжээ авах туршлага нь бидэнд байхад хувь хүн бүр дор бүрнээ сахилга баттай байхад айх зүйл бага мэт санагдана.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *