Америк хосууд 100 насны төрсөн өдрөө хамт тэмдэглэжээ
АНУ-ын Охайо мужид амьдардаг хосууд 100 насны төрсөн өдрөө хамт тэмдэглэсэн байна. Тэд мөн хуримын ёслолоо хийсний 79 жилийн ойн баярыг өнгөрсөн сард тэмдэглэжээ. Хатагтай Жюн Маликот 1922 оны долдугаар сарын 3-ны өдөр мэндэлсэн байна. Харин түүний нөхөр Хюберт Маликот түүнээсарван өдрийн дараа 1922 оны долдугаар сарын 23-ны өдөр төржээ.
Тэд энэ сарын 15-ны баасан гарагт Охайо мужийн Хамилтон хотод байрладаг сүмд гэр бүл, дотнын найз, сүмийн гишүүдээ урьж төрсөн өдрөө хамт тэмдэглэсэн байна. Тэдний төрсөн өдөрт 130 гаруй хүн хүрэлцэн иржээ. Тэд 100 насны төрсөн өдрөө тэмдэглэсэн сүмд анх танилцаж байсан аж. Тэд сүмд байхдаа харц тулгаран цуглаан дууссаны дараа хамтдаа зайрмаг идэн алхаж танилцсан байна. Тухайн үед Хюберт Жюнтэй холбоо барих боломжгүй байсан тул тэд сүмийн цуглааны үеэр уулздаг болсон аж.
Эх сурвалж: Fox News
Б.БУЯНДОРЖ