Дэлхийн хамгийн их пиерсингтэй эмэгтэй

53 настай Элейн Дэвидсон бие дээрээ 11 мянга гаруй пиерсинг хийлгэжээ. Тэрбээр хамгийн их пиерсинг хийлгэсэн эмэгтэй гэх Гиннесийн дээд амжилтаа хадгалж үлдэхийн тулд нэмж пиерсинг хийлгэсээр байгаа аж. Элейн 2004 онд 4225 пиерсинг тоолуулж дэлхийн хамгийн их пиерсинг хийлгэсэн эмэгтэйгээр тодорч байжээ.

2019 оны байдлаар Элейн Гиннесийн рекорд тогтоосон тоогоо хоёр дахин нэмэгдүүлж нийтдээ 11,003 пиерсингтэй болсон байна. Түүний гадаад үзэмжид хүмүүс ямар хариу үлдэл үзүүлдэг талаар Элейн “Ихэнхдээ хүмүүс над руу их ширтдэг, эсвэл биед минь хүрдэг. Зарим хүн намайг үнсэхийг хүсдэг” хэмээжээ. Түүний хийлгэсэн бүх пиерсинг нийтдээ 3 кг жин хүрнэ хэмээн Элейн хэлсэн байна.

Эх сурвалж: Unilad

Б.БУЯНДОРЖ

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *