Урианхай, Тува түмний өв соёлын өдрүүд боллоо
Түүх, соёл, ёс заншлыг өвлөн уламжлуулах, хамгаалах, хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, сурталчлах зорилгоор Баян-Өлгий аймгийн Толбо суманд “Урианхай,Тува түмний өв соёлын өдрүүд” арга хэмжээ энэ оны 07 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд боллоо. Арга хэмжээнд Соёлын яам, ЗГХА Соёл урлагийн газрын албаны хүмүүс, Баян-Өлгий аймгийн сумдын өвлөн уламжлагчид урианхай, тува угсаатны төлөөлөл оролцсон байна.