ТОДРУУЛГА: Зорчигч тээвэрлэж явсан мотициклын жолооч хоёр иргэнийг мөргөж, дөрвүүлээ гэмтжээ

Хан-Уул дүүргийн 17-р хороонд байрлах “Маршал таун” хотхоны орчим өчигдөр /2022.08.14/ орой 23:00 цагийн үед зам тээврийн ноцтой осол гарсан тухай бид өмнө мэдээлсэн. Энэ тухай эх сурвалжаас тодруулахад:

“22 настай Х нь, М-ын хамт мотоцикл дээр сундалж явахдаа явган зорчигч А, О нарын хоёр хүнийг мөргөсөн. Улмаар гэмтсэн дөрвөн хүн эмнэлгийн тусламж авсан. Нэг иргэний биеийн байдал хүнд байна” гэх тайлбарыг өгөв.

Иймд иргэд замын хөдөлгөөний дүрмээ баримталж, болзошгүй аюул ослоос өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ хамгаалахыг сэрэмжлүүлж байна. Харин жолооч нар архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцохгүй байх, дүрмээрээ хөдөлгөөнд оролцохыг уриалж байна. Бид ослын тухай мэдээллийг удахгүй дэлгэрэнгүй өгөх болно.

О.ЭНЭРЭЛ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *