АТГ-аас ЗТХЯ-ны үнэлгээний хорооны гишүүд болох Ч.Сугармаа, Л.Баянзул нарын өрөөг нэгжжээ
ЗТХЯ-ны холбогдох албан тушаалтнуудын өрөөнд нэгжлэг хийж байна гэх мэдээлэл цахим ертөнцөд хөврөөд буй. Тодруулбал, Дарханы замын тендер шалгаруулалтын асуудалтай холбогдуулж, тухайн үед шийдвэр гаргахад оролцсон албан тушаалтнуудыг АТГ-аас шалгаж эхэлсэн гэх албан бус мэдээлэлд АТГ болон холбогдох яамдаас үгүйсгэсэн тайлбарыг өгч байв. Тэгвэл ЗТХЯ-аас замын ажлын үнэлгээний хорооны гишүүд болох Ч.Сугармаа, Л.Баянзул нарын нэр бүхий хүмүүсийн албан өрөөнд нэгжлэг хийж байгаа тухай эх сурвалж мэдээлэв.
Сануулахад, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дарханы замын явцыг шалгах үеэрээ тендерийн асуудалтай холбогдох албан тушаалтнуудыг АТГ-аар шалгуулна хэмээж байсан удаатай. Тодруулбал, бүтээн байгуулалтууд удааширч, хойшлогдох болсон шалтгаанд албан тушаалтнуудын ашиг
сонирхлын зөрчил байсан эсэхийг ийнхүү шалгуулахаар болсон юм.