Сармагчны цэцэг хүнээс гэрийн тэжээвэр амьтанд халдварласан байж болзошгүй анхны тохиолдол илэрчээ

Сармагчны цэцэг өвчин хүнд өөрсдөд нь шинж тэмдэг илэрсний дараа нохойгоо бусад хүн, гэрийн тэжээвэр амьтдаас хол байлгасан ч хамтдаа унтаж байжээ.

АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв /CDC/ сармагчны цэцэг өвчний талаарх зөвлөмждөө вирус хүнээс гэрийн тэжээвэр амьтанд халдварлах эрсдэлтэйг анхааруулсан байна. Тодруулбал, вирус халдвар авсан амьтдаас хүнд, халдвар авсан хүмүүсээс амьтдад дамжих эрсдэлтэй гэж бичжээ.

Иймд халдвар авсан хүмүүст гэрийн тэжээвэр амьтадтайгаа ердийнх шигээ харилцахаас зайслхийхийг зөвлөж байгаа аж. Мөн сармагчны цэцгээр халдварласан тохиолдолд амьтдад илрэх шинж тэмдгийн талаар бүрэн гүйцэт мэдээлэл байхгүй тул нойрмоглох, хоолны дуршил буурах, ханиалгах, халуурах, арьс салст гэмтэх, тууралт гарах зэрэг шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг ажиглахыг “CDC” сануулжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *