ӨНӨӨДӨР: “Сүүн зам” бүжгийн наадам эхэлнэ
Наймдугаар сарын 22-нд болох үйл явдлын тойм:
10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын ээлжит бус чуулганы нээлт болно.
11.00 цагт Сүхбаатарын талбайд өрх толгойлсон эмэгтэйчүүд Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нэн даруй батлах шаардлагыг УИХ-ын эмэгтэй гишүүдэд хүргүүлнэ. Утас: 99014096
12.00 цагт Сүхбаатарын талбайд Монгол, Япон улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан “Сүүн зам” бүжгийн наадам эхэлнэ.
14.00 цагт Төрийн ордны баруун хаалганы дэргэд “Ард түмний штаб” хөдөлгөөнөөс УИХ-ын дарга Г.Занданшатарт шаардлага хүргүүлнэ.