ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

Аргын тооллын 8 сарын 22, Сумъяа гараг. Билгийн тооллын 26

ЗУНЫ АДАГ УЛААГЧИН ХОНЬ САРЫН ГУРВАН ХӨХ УЛААГЧИН ХОНЬ ӨДӨР

  • Үс засуулвал: Жаргал үргэлжид ирнэ
  • Наран ургах, шингэх: 05.56-19.54
  • Барилдлага: Рашаан
  • Шүтэн барилдлага: Сансар
  • Суудал: Хий

Хэрцгий охин одтой, улаагчин хонь өдөр. Энэ өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Цөөрөм байгуулах, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments