Ж.Ганбаатар: Би бүх зөвшөөрлөө аваад, барилга барих стандартын дагуу бүтээн байгуулалт хийж байгаа

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар эзэмшлийнхээ газарт 25 давхар таван блок орон сууцны хотхон барьж эхэлсэнд тухайн барилгын ойр орчимд амьдардаг оршин суугчдын орон сууцны аюулгүй байдалд нөлөөлж, өрөмдлөгийн чичиргээнд цонх нь цуурч байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл энэ асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар хэвлэлд тайлбар өгчээ.

Тэрээр, “Тухайн газрыг 20 тэрбум төгрөгөөр дуудлага худалдаагаар авсан. Түүнээс хүн луйвардаад юм уу, менежментийн хувьчлал нэр нь доор үнэгүй авсан зүйл биш. Үндсэн хуулийн дагуу энэ газар миний үүсгэн байгуулсан компанийн өмч. Би бүх зөвшөөрлөө аваад, барилга барих стандартын дагуу бүтээн байгуулалт хийж байна. Намайг сайд болох гэж байгаа ч гэдэг юм уу, нэг улс төржүүлсэн дайралт л яваад байна гэж харж байна. Бусад улсуудад байшин барихдаа өрөмдлөг хийж бусад барилгын суурийг хамгаалдаг. Энэ бол орчин үеийн аргачлал шүү дээ. Энэ өрөмдлөгийн үйл ажиллагаанаас болж хажуу талын барилгын цонх цуурсан гэдгийг би бол мэдэхгүй. Өрөмдлөг бол хамгаалалтын ажил. Хийх л ёстой. Бид нар тэгж арга ядсан юм барихгүй. Хийж бүтээж байгаа хүмүүсийг зүгээр шүүмжлээд зогсоох бус дэмжих хэрэгтэй. Тэгээд ч тэр барилгад та нарын үр хүүхэд амьдарна. Насаараа гэр хороололд амьдрахгүй биз дээ. Та нар аль талаас нь харахаа сайн бод. Хэрэв миний үүсгэн байгуулсан компани тэр хавын оршин суугч нарт төвөг учруулсан бол уучлаарай. Надад бол одоогоор гомдол ирээгүй” хэмээв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *