Өнөөдөр САЙД нарын томилгоог хэлэлцэнэ
УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр хуралдана. Бүлгийн хуралдаанаар Засгийн газрын шинэ бүтэц, сайд нарын асуудлыг хэлэлцэх юм.
Тодруулбал, Засгийн газрын бүх сайд УИХ-ын гишүүн байхыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргасан билээ. Гэтэл энэхүү шийдвэр нь Засгийн газарт буй УИХ-ын гишүүн бус, мэргэжлийн сайдуудад хүндхэн тусаж, гүйцэтгэх засаглалд өөрчлөлт орж мэдэх нөхцөл бүрдлээ хэмээн таамаглаж байгаа юм.
Энэ дагуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Засгийн газрын бүтцээ танилцуулж, сайдуудаа томилох юм.
Сайдын суудлыг горилогчдыг танилцуулбал:
Гадаад харилцааны сайдад: Ц.Мөнх-Оргил
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад: Х.Болорчулуун
Эрүүл мэндийн сайдад: М.Оюунчимэг
Барилга хот, байгуулалтын сайдад: Г.Тэмүүлэн
Соёлын сайдад: Г.Мөнхцэцэг
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад: Ж.Сүхбаатар
Байгаль орчин аялал жуулчлалын сайдад: Б.Саранчимэг
Батлан хамгаалахын сайдад: Л.Мөнхбаатар, Б.Баттөмөр, Ш.Раднаасэд нар
Шадар сайдад, эсвэл ХХААХҮ-ийн сайдад: Ж.Мөнхбат гэх нэр бүхий гишүүд томилогдох магадлалтай байгаа аж.
хоолондоо орох байх даа уул нь ард түмний сэтгэл амар нүүр дүүрэн инээмсэглэлтэй амьдруулчих гэж зорьвол